Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-09-2021, 14:27   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

Онлайн хэлбэрээр сургалтад оролцлоо.

      Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА” сэдэвт сургалтанд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ олон улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын олон нийттэй харилцахад тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах бодлого, зөвлөмж болон мэдээллийн сүлжээг хэрхэн ашигладаг, цаашдын чиг хандлагын талаар, Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлзүйн багш Ж.Оюунцэцэг мэдээлэл харилцаа, мэдээ бичих онолын анхан шатны мэдэгдэхүүн, олон нийттэй харилцах онол болон нийгмийн сүлжээгээр төрийн мэдээллийг хэрхэн зөв зохистой түгээх талаар онолын мэдлэг олгож, сургалтад оролцогчидтой мэдээлэл солилцлоо. Тус сургалтанд  Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн болон бусад холбогдох ажилтнууд сургалтад оролцсоноор бид бүхний ажилд үр өгөөжтэй сургалт болж өнгөрлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 13   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.09.27-2021.10.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.09.27-2021.10.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031