Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2022, 13:46   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН БАГ СУРАГЧДАД СУРГАЛТ ХИЙВ.

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас "Хамтдаа хөгжье" аянг санаачлан, Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд тус бүрдээ 4 багаар шүүхийн захиргааны ажилтнуудыг хуваарилан, иргэд, олон нийтэд чиглэсэн ажил, хэргийн хөдөлгөөний сургалт дотоод болон гадагшаа чиглэсэн сургалтуудыг сар бүр зохион байгуулан ажиллаж байна.
     Энэ ажлын хүрээнд Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг 2022 оны 3 дугаар сарын иргэд, олон нийтэд чиглэсэн ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 1 дүгээр дунд сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад Шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулж, эрх зүйт нийгмийн тогтолцоо, иргэний үндсэн хуулиар тогтоосон эрх, эрх чөлөөний талаархи суурь ойлголт өгч, шүүхийн иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн зохицуулалтын талаар сургалт хийлээ. Сурагчдад шүүхийн үйл ажиллагааны талаар гарын авлага, нугалбар, сурталчилгааны материал тараан өгч, сонирхсон асуултанд хариулснаар сургалт амжилттай болж өндөрлөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 80   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031