Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-12-2015, 19:53   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

“ИРГЭН-2014” НЭГДСЭН ПРОГРАММЫН ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР ОНЛАЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас санаачлан, Иргэн-2014 нэгдсэн программын хэрэгжилтийг хангах чиглэлээр Баян-Өлгий, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, захиргааны ажилтнуудтай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт онлайн ярилцлага хийллээ.
 
 
 
 
 

Тус ярилцлагад Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек, Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар оролцож, тус шүүх дээр "Иргэн-2014 нэгдсэн программын хөтлөлтийг хангуулах ажлын хэсэг” байгуулагдсаныг танилцуулж, ажлын хэсгээс анхан шатны шүүхүүд Иргэн-2014 нэгдсэн программыг хөтлөхтэй холбоотой гарч байгаа нийтлэг зөрчлийн тухай ярилцаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэн-2014 нэгдсэн программын дагуу хийх, энэ ажлыг жигдрүүлэх асуудлаар шүүхүүдийн Тамгын газрын дарга нар онцгой анхаарч ажиллаж, дараагийн уулзалтыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин онлайн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж, ажлын үр дүнгээ хэлэлцэхээр боллоо.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 1 105   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031