Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-02-2018, 16:40   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Ховд аймаг дахь анхан шатны бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд 2018 онд оролцохоор Ховд аймгийн төв болон сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хэлтсийн сургалтын танхимд 2018.02.01-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

       Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн "Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн танилцуулга” Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам "Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох ач холбогдол, тавигдах шаардлага”  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр "Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг” Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч Б.Мөнхбаяр "Иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам, 1 цагийн ажлын хөлс, томилолт болон замын зардал” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, сургалтын гарын авлага, материалаар хангаж, шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан загвар видео, шторкыг үзүүлж, сонирхуулан, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах арга зүй, удирдамжаар хангаж, цаашид хамтран ажиллах талаар харилцсан ярилцаж санал солилцлоо.

        Сургалтын арга хэмжээг "Ховд Жаргалант телевиз” сурвалжлан, хамтран ажиллалаа.

 
 
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн unurmaa   Үзсэн: 149   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2018.10.22-2018.10.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР танхим 1
2018.10.22-2018.10.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР танхим 1, 2
2018.10.15-2018.10.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР танхим 1
2018.10.15-2018.10.19 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх танхим 1, 2
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт
«    February 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728