Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-02-2018, 11:34   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

ШҮҮХИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ. "Нөхөрсөг” хэмээх гал нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан,     Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газраас шүүхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад шүүгч, ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.  

           Энэ арга хэмжээнд Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд идэвхтэй оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

          Шүүхийн ахмадуудын арга хэмжээг Ховд аймгийн шүүхийн Залуучуудын зөвлөлөөс зохион байгуулж, ая дуу, хуур, шүлэг яруу найраг, нөхөрсөг элэглэлээр бэлэг барьж, шүүхийн түүхийн сайхан үеэ дурсан ярилцаж, ахмадуудаас сургаалиа хайрлаж, шүүхийн ажилд цаашид ахмадуудтайгаа хамтран хийх ажлын чиглэлээр санал солилцон, харилцан ярилцаж, нэгэн дурсамжит өдрийг тэмдэглэн, өнгөрүүллээ.

           Ховд аймгийн шүүхийн дэргэдэх шүүхийн ахмадын байгууллагыг тус шүүхийн түүхт 90 жилийн ойн босгон дээр 2017 онд байгуулагдаж, ойг угтсан арга хэмжээнд шүүхийн ахмадууд идэвхтэй оролцсонд шүүгч, ажилтнуудаас гүн талархалаа илэрхийллээ.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА 
Нийтэлсэн unurmaa   Үзсэн: 125   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд






Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт
  |  
«    February 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728