Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-02-2018, 11:01   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

 ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО."Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн байранд ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, уламжлалт золголтын нэгдсэн хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.

           Хүндэтгэлийн арга хэмжээнд Ховд аймгийн Прокурорын газар, Өмгөөлөлийн зөвлөлийн хамт олон зочлон золголт хийж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.

           Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд, Ховд аймгийн Прокурорын газар, Өмгөөллийн зөвлөлийн хамт олны зүгээс айлчлан ирж буй шинэ ондоо шударга ёс, хуулийг дээдэлж, хүний эрхийг хангасан, шүүх хуралдааныг хойшлуулахгүй тухай бүр зохион байгуулдаг байх, хэргийн хөдөлгөөний чанарыг дээшлүүлсэн, хуулийн хүрээнд хамтын ажиллагааг хангасан жил болгохын ерөөлийг дэвшүүлж, дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
                            ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн unurmaa   Үзсэн: 229   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт
«    February 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728