Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-01-2020, 17:02

ХОВД АЙМГИЙН ШҮҮХ “ХОВДЫН МЭДЭЭ СОНИН”-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Ховд аймгийн шүүх нь хөдөө орон нутгийн телевиз, сонинтой жил болгон хамтран ажиллах гэрээ байгуулан шүүхийн үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэн ажилладаг билээ.Энэ оны анхны хамтран ажиллах гэрээгээ олон жилийн түүхтэй “Ховдын мэдээ сонин”-той байгуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Дэлгэрэнгүй
8-01-2020, 16:35

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Э.БАТБАЯР ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТЭНД ОРОЛЦЛОО.

Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилгын нээлтийн арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.Ховд аймгийн шүүх “Өргөтгөлийн барилга”-ын нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Э.Батбаяр оролцож, хэлсэн үгэндээ “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хойш анхны шүүхийн барилга орон нутагт тэр тусмаа Ховд аймагт баригдаж, шүүхийн
Дэлгэрэнгүй
8-01-2020, 09:15

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хийх шүүх хуралдааны тов /нэмэлтээр/

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хийх шүүх хуралдааны тов /нэмэлтээр/
Дэлгэрэнгүй
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.01.27-01.30 2020.01.27-01.30 2020.01.27-01.30
2020.01.20-01.24 2020.01.20-01.24 2020.01.20-01.24
2020.01.13-01.17 2020.01.13-01.17 2020.01.13-01.17
2020.01.06-01.10 Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт
«    January 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031