Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-03-2020, 21:22

ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ИРГЭДЭД МАСКААР ҮЙЛЧИЛЖ, ХАЛДВАРГҮЙЖИЛТИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

     Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комисс, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгсөн чиглэл, үүргийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас тухай бүр шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
12-03-2020, 21:07

ШҮҮХИЙН БАЙРАНД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА.

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүхийн байранд 2020.03.12-ны өдөр ээлжит ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
12-03-2020, 21:00

ШҮҮГЧ, АЖИЛТНУУД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ.

            Монгол Улсад шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан уриалгыг дэмжиж, Ховд аймгийн шүүхийн шүүгч, ажилтнуудаас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, өөрсдийн цалингаас 1025000 төгрөгийг Ховд аймгийн Онцгой байдлын комиссод 2020.03.12-ны өдөр хүлээлгэн өгч, бэлэн бус
Дэлгэрэнгүй
12-03-2020, 20:57

ОРОН НУТАГТАА МАСК ХИЙЖ, ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

      Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд орон нутагт маскны олдоц бага, 1500 – 2500 төгрөгийн үнэтэй байгаа тул орон нутгийн зарим байгууллагуудтай хамтран ажиллаж, сайн чанарын материалаар үнэ өртөг бага, хэрэглэж болохуйц маскыг хийх ажлыг 2020 оны 2 дугаар сараас хэрэгжүүлэн ажиллаж
Дэлгэрэнгүй
12-03-2020, 20:54

ГАМШГИЙН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг хангах, дээшлүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг шуурхай үзүүлэх ур чадварыг дээшлүүлэх, шүүхийн байрны эрсдэлийн түвшинг бууруулах, орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой Байдлын газрын орлогч дарга, Урьдчилан сэргийлэх
Дэлгэрэнгүй
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.04.06-2020.04.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.04.06-2020.04.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.03.30-2020.04.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.03.30-2020.04.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт
«    March 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031