Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-11-2021, 15:46

"ХОВДЫН МЭДЭЭ" СОНИНТОЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ мэдээллийг аймаг, сум, багийн ард иргэдэд хүргэх, шүүхийн үйлчилгээний нэр, төрлийн талаар сурталчлах, цахим хэлбэрээр шүүхийн талаар мэдээлэл авч буй байдлын цар хүрээг нэмэгдүүлэх, ард иргэдийн санал бодлыг судлах ажлыг жилийн турш үе шаттайгаар зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажилладаг.
Дэлгэрэнгүй
11-11-2021, 15:42

АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Ховд аймгийн Боловсролын газрын удирдлагатай хамтарсан уулзалтыг 2021.11.11-ны өдөр хийлээ. Хамтарсан уулзалтаар Аймгийн Ерөнхий Боловсролын сургуулиудын сурагчдад эрх зүйт нийгэмд аж төрөх, иргэнлэг хүн болж төлөвшихөд шүүхийн байгууллагаас санаачлага гарган ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Дэлгэрэнгүй
11-11-2021, 12:30

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ДЭГ САХИУЛЖ БУЙ БАЙДАЛ, ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ.

     Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд шүүхийн дэг сахиулагч цагдаа шүүх хуралдааны дэгийг холбогдох хууль, журмын дагуу хэрхэн сахиулан ажиллаж буй байдал, шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг ханган ажиллаж буй байдал, ажлын үр дүн, анхаарах асуудлын талаар шүүхийн Тамгын газраас шүүхийн Харуулын цагдаагийн албатай хамтарсан ажил хэргийн уулзалтыг
Дэлгэрэнгүй
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 Иргэний танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930