Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-01-2022, 10:43

СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

     Ховд аймгийн Татварын хэлтсээс тус шүүхийн шүүгч, ажилтнуудад зориулсан сургалтыг татварын улсын байцаагч Н.Наранбаатар шүүхийн байранд хийж, татварын цахим нэгдсэн систем ашиглан, хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах, орон сууцны болон оюутны сургалтын төлбөр төлсөн хөнгөлт, чөлөөлөлтөд хамрагдах, татварын байгууллагаас олон төрлийн цахим үйлчилгээ авах талаар мэдээлэл, сургалт
Дэлгэрэнгүй
28-01-2022, 10:37

ТАМГЫН ГАЗРЫН ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО.

      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Короновируст цар тахлын нөхцөлд шүүхийн үйл ажиллагааны ажлын зохион байгуулалт, дотоод ажлын уялдаа холбоо, шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд үзүүлэх үйлчилгээний эрэмбэ дараалал, шүүх хуралдааны бэлтгэл ажил, зохион байгуулалт, шүүхийн цахим системүүдийн хөтлөлт, ашиглалт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн захиргааны
Дэлгэрэнгүй
28-01-2022, 10:33

ШҮҮХЭД "ГЭРЭГЭ КИОСК" ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ.

     Шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын тэмдэгтийн хураамж төлөх, шүүхээс лавлагаа тодорхойлолт авах үйлчилгээ авахад лавлагааны хураамж, төлбөр төлөхөд цахим банкны картаар иргэд, үйлчлүүлэгчид шүүхийн мэдээлэл лавлагааны албанд байрлуулсан "Гэрэгэ киоск" цахим лавлагааны автомат машинаар газар дээр нь үйлчлүүлж, заавал банк явахгүйгээр шат дамжлагыг багасгасан үйлчилгээг шүүхийн Тамгын газраас
Дэлгэрэнгүй
28-01-2022, 10:30

ШҮҮГЧИЙН ТУСЛАХ Х.МӨНХЗАЯАД ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА.

    Монголын Шүүхийн Захиргааны Ажилтны Холбооны "Өргөмжлөл", мөнгөн шагналаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Хүрлээгийн Мөнхзаяа шагнагдлаа. "Өргөмжлөл"-ийг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн Захиргааны Ажилтны салбар Хорооны менежер Д.Даваасүрэн хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэлээ. Шүүгчийн туслах Х.Мөнхзаяа нь шүүхийн байгууллагад 18 жил
Дэлгэрэнгүй
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.11.27-2023.12.01 Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны танхим
2023.11.27-2023.12.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.11.27-2023.12.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.11.13-2023.11.7 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31