Шүүхийн
ерөнхий зөвлөл Монгол улсын хэмжээний бүх шүүхүүдийн тамгын газрын дарга нарыг
сургалтанд урьж, Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн
ажлуудыг нэгтгэн дүгнэсэн юм. Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус
байдлыг хангах чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өндөр хэмжээний ач
холбогдол өгч, шүүхийн шинэтгэлийн үйл явцын бодит байдлыг дүгнэсэн нь цаашид
авч хэрэгжүүлэх ажлуудын чигийг тодорхойлсон томоохон арга хэмжээ боллоо.
Тус
сургалтын үеэр алслагдмал, хөдөө орон нутагт шүүхийн үйлчилгээ хэр ололт,
дэвшилттэй явагдаж байгаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар Тамгын газрын
дарга нартай ярилцсаны нэг нь Монголын баруун хязгаар Ховд аймгийн Эрүү,Иргэний
хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн.
Тэрбээр шүүхийн байгууллагад тасралтгүй 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм.
- Ховд
аймагт шүүхийн шинэтгэл хэрхэн өрнөж байна вэ? Алслагдмал нутгийн иргэд, олон
нийт энэ талаар хэр бодит мэдээлэлтэй болж байна?
-
Өнгөрсөн жил Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх шүүхийн шинэтгэлийн үйл
явцын гарааны он жил байлаа. Шүүх мөн чанарын хувьд ямар байж байгаад, яг яаж
шинэчлэгдээд, ямар түвшинд хүрч байгаа юм гэдгийг иргэдэд мэдээлэх ажлыг бид
оны эхэнд онцгойлон авч үзсэн.Сар бүр "Нээлттэй шүүх" арга хэмжээг
зохион байгуулж, Ховд аймгийн 16 сумын иргэн бүрт хүрч ажилласан. Бид эхлээд
иргэдэд мэдээлэл хүргэхийн тулд ямар механизм ашиглах вэ гэдгээ судалж үзээд,
орон нутгийнхаа ИТХ, засаг захиргааны байгууллагуудтай хамтарч
ажилласан.Алслагдсан сумуудыг ч мөн орхигдуулаагүй.Шүүх бол өөрийн онцлогтой.
Шүүн таслах ажиллагааны талаарх цэгцтэй мэдлэг төдийлөн иргэдэд байдаггүй
учраас энгийн ойлгомжтойгоор мэдээллээ олон нийтэд хүргэх аргыг чухалчилсан.
Эхэндээ шүүхийн шинэтгэл, түүний хүрээнд хийгдэж буй өөрчлөлтийн үйл явцыг
иргэд тэр бүр ойлгохгүй байсан. Бид эдгээр ажлуудыг шат дараатай авч
хэрэгжүүлснээр иргэд шүүхийн шинэтгэлийн талаар ойлголттой болоод зогсохгүй
бидэнтэй хамтарч ажилладаг болсон.Хөдөө орон нутагт шүүхийн шинэтгэл мөн чанар,
утгаараа амжилттай хэрэгжээд явж байгаа.
шаблоны для dle 11.2