Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан удирдамжийн хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд дахь давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн дунд "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015”-тэмцээнийг Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас санаачлан Ховд хотод 2015 оны 04 дүгээр сарын 17-19 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Ховд аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын 26 дугаар шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх, Сум дундын 24 дүгээр шүүх, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Сум дундын 2 дугаар шүүхийн нийт таван багийн 100 гаруй тамирчид "Ажил мэргэжлийн уралдаан, Гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, снукер биллъяард, олс таталт”-ын төрлөөр өрсөлдлөө. Ажил мэргэжлийн уралдаанаар алтан медалийг Увс аймаг дахь 24 дүгээр шүүхийн шүүгчийн туслах О.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувдаа нар авлаа. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Сум дундын 2 дугаар шүүхийн эрэгтэй багийн тамирчид 6 төрөлд алтан медаль хүртсэн бол, "Гар бөмбөг”-ийн /эрэгтэй/ мөнгөн медалийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн 17 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүхийн баг, хүрэл медалийг Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн баг тамирчид тус тус хүртлээ. Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медалийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн 17 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүхийн баг, хүрэл медалийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх, Сум дундын 24 дүгээр шүүхийн баг тамирчид тус тус хүртлээ. Эмэгтэй "Гар бөмбөг”-ийн төрөлд алтан медалийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн 17 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүхийн баг, мөнгөн медалийг Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн баг, хүрэл медалийг Ховд аймаг дахь Сум дундын 26 дугаар шүүхийн баг тамирчид тус тус хүртсэн бол эмэгтэй "Сагсан бөмбөг”-ийн төрөлд алтан медалийг Ховд аймаг дахь Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн баг, мөнгөн медалийг Захиргааны хэргийн 17 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүхийн баг, хүрэл медалийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Сум дундын 2 дугаар шүүхийн баг тамирчид тус тус хүртэв.
"Олс таталт”-ын төрөлд алтан медалийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Сум дундын 2 дугаар шүүхийн баг, мөнгөн медалийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн 17 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүхийн баг, хүрэл медалийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх, Сум дундын 24 дүгээр шүүхийн баг тамирчид тус тус хүртлээ. Ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхөө, мөнгөн медалийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр, хүрэл медалийг Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч С.Өмирбек нар хүртсэн бол теннисний эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн туслах Г.Батзаяа, мөнгөн медалийг Захиргааны хэргийн 17 дугаар шүүхийн шүүгчийн туслах М.Өнөрмаа, хүрэл медалийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн 2 дугаар шүүхийн шүүгч М.Риза тус тус хүртлээ. Шатрын эрэгтэй төрөлд алтан медалийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч Х.Мейрамбек, мөнгөн медалийг Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгч Т.Байгонак, хүрэл медалийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын 26 дугаар шүүхийн шүүгчийн туслах М.Баярмагнай хүртэж, шатрын эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн 17 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүхийн архивч Б.Уянга, мөнгөн медалийг Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчийн туслах Б.Болормаа, хүрэл медалийг Ховд аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл хүртэв. "Снукер биллъяард”-ын эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч А.Дауренбек, мөнгөн медалийг Ховд аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч С.Өмирбек, хүрэл медалийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын 26 дугаар шүүхийн Тамгын газрын дарга Ц.Дэлгэр, эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа, мөнгөн медалийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн шүүгч Г.Янжиндулам, хүрэл медалийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын 26 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл нар тус тус хүртлээ.
Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас санаачлан багийн нийлбэр оноогоор тэргүүн байрт орсон багт "Шилжин явах цом”-ыг хадгалуулсан бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүхийн баг тамирчид”Шилжин явах цом”-ын эзэн боллоо.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба