Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-01-2019, 15:38   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН ГАЗРЫН ХӨРСНИЙ ГЕОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЛЭЭ.


         Ховд аймгийн шүүхийн өртгөтгөлийн барилга 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахтай холбогдуулан, тухайн өргөтгөлийн барилгын газрын инженер-хайгуулын судалгааны /газрын хөрсний шинжилгээний дүгнэлт гаргуулах/ ажлыг Ховд аймагт энэ чиглэлээр нэгдсэн журмаар ажил эрхлэн гүйцэтгэж байгаа “Ганхошуу” ХХК-иар холбогдох дүгнэлтийг 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авах нөхцөлтэйгээр хүлээн авахаар гэрээг тус шүүхийн Тамгын газраас байгуулан ажилалаа.
         Шүүхийн өргөтгөлийн барилга 2019 оны эцэст баригдаж, ашиглалтанд орсноор тус шүүхийн шүүх хуралдааны танхимын тоо 2-оор нэмэгдэж, дагнасан шүүхүүдийн шүүн таслах ажиллагаа явуулах орчин, нөхцөл дээшилж, шүүхийн байрны хүртээмж дээшилснээр шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, цар хүрээг өргөжүүлэх чухал нөхцлийг бүрдэх юм.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 667   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031