Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга

 

 Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Нямжавын ТУЯА

 

 

1966 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн

1990 онд Хууль цаазын дунд сургууль төгссөн

1997 онд Отгонтэнгэр их сургууль төгссөн эрх зүйч

1985.07.05-1987.08.20 хүртэл Буянтын ТАА-д туслах ажилчин

1990.03.13-1990.04.14 хүртэл Ховд аймгийн Улсын архивын тасагт архивч

1990.04.15-2000.05.19 хүртэл Ховд аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч

2000.05.19-2000.12.19 хүртэл Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхэд шүүгч

2000.12.19-2012.05.17 хүртэл Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхэд Ерөнхий шүүгч

2012.05.17-2015.06.30 Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч,

2015.07.01-ны өдрөөс Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

2016.05.31-нээс Ховд аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны ерөний шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Монгол улсын шүүхийн шүүгчийн "Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.


 

Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн шүүгч Бэгзийн Дамба

 


 

1960 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн

1982 онд Хууль цаазын дунд сургууль,

1996 онд МУИС-ийн хууль зүйн дээд сургуулийг хуульч эрх зүйч мэргэжлээр төгссөн , хуульч

2014 онд МУИС-ийн эрх зүйн магистр

1982-1983 онд Ховд аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга

1983.01.05 - 1983.07.28 хүртэл Ховд аймгийн шүүхэд 4 дүгээр хэсгийн ардын шүүхийн шүүгч

1983-1985 онд АА-н 240-р ангид ХЗЭ –ийн хорооны нарийн бичгийн дарга

1986.01.20-1986.11.03 хүртэл Ховд аймгийн Прокурорын газарт нарийн бичгийн дарга

1987.03.04-1987.04.08 хүртэл Ховд аймгийн худалдаа удирдах газарт арга зүйч

1987-1991 онд Ховд аймгийн шүүхэд 4 дүгээр хэсгийн ардын шүүхийн тогтоол гүйцэтгэгч

1991-1994 онд Хууль зүйн хэлтэст тогтоол гүйцэтгэгч

1996-1997.05.25 онд Сум дундын хоёрдугаар шүүхэд шүүгч

1997.05.21-1999 онд Сум дундын хоёрдугаар шүүхэд Ерөнхий шүүгч

1999-2000 онд Ховд аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн дарга

2000-2002 онд Сум дундын нэгдүгээр шүүхэд шүүгч

2002 оноос Аймгийн давж заалдах шатны шүүхэд шүүгч

2013.12.18-2015.06.30 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч,

2015.07.01-ны өдрөөс Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
2016.05.31-нээс Ховд аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 


  Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн шүүгч Мөнхбаярын Нямбаяр

 

1981 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн

2004 онд "Их засаг” их сургууль

2006.02.14-2011.05.27 Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч

2006.09.01-2011.05.27 Ховд Их сургуульд багш

2008 онд Магистрын зэрэг хамгаалсан

2011.05.27-2012.09.07 Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч

2012.09.07-ны өдрөөс Ховд аймгийн шүүхийн шүүгч

2013.12.19-2015.06.30 Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч,

2015.07.01-ны өдрөөс Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
2016.05.31-нээс Ховд аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 

Монгол улсын шүүхийн шүүгчийн " Дөтгөөр түшээ " зэрэг дэвтэй.

 

 

шаблоны для dle
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт
«    May 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031