ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН ТҮҮХЭЭС

1926 оны эхний хагаст хошуудын ардын хурлыг зарлан хуралдуулж 71 хошуунд ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны 5 аймгийн шүүхийн нэг болох "Чандмань уул аймгийн шүүх” байгуулагдсанаар Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан түүхтэй юм.

Ховд аймгийн Шүүх нь анх шүүхийн дарга,байцаагч, галч, зарлага гэсэн 4 орон тоотой одоогийн Баян-Өлгий,Увс,Ховд аймгуудыг харьяалан ажиллахаар зохион байгуулагдсан байна.

1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргаснаас хойш 1993 онд Шүүхийн тогтолцоог шинэчилж бүх шатны шүүхийн шүүгчдийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сонгон шалгаруулж өргөн мэдүүлснээр Монгол улсын Ерөнхийлөгч томилдог болсон юм.

Мөн 1993 оноос Шүүхийн ажлын байгууллага бөгөөд шүүх түүний ажилтны өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах, үүрэгтэй Тамгын хэлтэс, алба, аймаг нийслэл, сум, дүүргийн шүүхэд ажиллах болсон.

Шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа, бичиг техникийн ажилд туслуулах,шүүхийн практикийг нэгтгэн судлуулж дүгнэлт хийж байх зорилгоор шүүгчийн туслах,мөн шүүх хуралдааны дотоод журмыг сахиулах ,шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаа ажиллаж ээ.

1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу шүүхүүд шинэчлэн байгуулагдсанаас хойш Ховд аймагт давж заалдах шатны шүүх, анхан шатны сум дундын 2 шүүх,мөн 2004 оноос Захиргааны хэргийн шүүх байгуулагдан ажиллаж байна.

Одоо Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч,шүүгчид, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид, сум дундын нэг, хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын хэлтэс, албаны дарга, шүүгчийн туслах, нярав, нягтлан бодогч ,шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан, компьютерын мэргэжилтэн, жолооч, үйлчлэгч, жижүүр, сахиул, галч зэрэг 48 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хүмүүс:

1.Халтар 1927-1929

2.Равдан 1929-1930

3.Шалхаан 1932-1937

4.О.Бадарч 1938-1942

5.Д.Жамсранжав 1942-1950

6.Д.Нямдаваа 1950-1955

7.Б.Баатархүү 1955-1959

8.Д.Нямдаваа 1959-1962

9.Ч.Доржгочоо 1962-1966

10.Цэдэн 1966-1968

11.Р.Дагва 1968-1970

12.Р.Цэвээн 1970-1972

13.Ч.Доржгочоо 1972-1981

14.Л.Сүхээ 1981-1993

15.Д.Тайванхүү 1993-1999

16.Ё.Бямбацэрэн 1999-2001

17.Д.Тайванхүү 2001-2013

18. Д.Жамбалсүрэн 2014 оноос / Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн ерөнхий шүүгч /

19. О.Нарангэрэл 2014 оноос / Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн ерөнхий шүүгч /

20. Т.Цэцэгмаа 2014 оноос / Сум дундын 25 дугаар шүүхийн ерөнхий шүүгч /

21. Г.Сонинболор 2014 оноос / Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн ерөнхий шүүгч /

22. Б.Бадрахгэрэл 2014 оноос / Сум дундын 26 дугаар шүүхийн ерөнхий шүүгч /

Шүүхийн орлогч дарга, Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүс:

1.Б.Сүхээ 1953-1956

2.Г.Лувсан 1956-1959

3.Д.Идэш 1959-1962

4.Б.Санжаа 1965-1977

5.Г.Даштүдэв 1978-1981

6.Ч.Ганболд 1981-1982

7.Т.Байгонак 1983-1988

8.Ж.Мөнхөө 1988-1992

9.Н.Чулуунжав 1993-1995

10.Г.Бужийнов 1995-1999

11.Б.Дамба 1999-2001

12.Ч.Баатар 2001-2002

13.Л.Гэрэлмаа 2002-2007

14.Д.Даваасүрэн 2007-2013

15. Д.Даваасүрэн 2013оноос / Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн тамгын газрын дарга /

16. Д.Ганболд 2013 оноос / Сум дундын 25 дугаар шүүх, Захиргааны хэргийн 17 дугаар шүүхийн тамгын газрын дарга /

17. Ц.Дэлгэр 2013 оноос / Сум дундын 26 дугаар шүүхийн тамгын газрын дарга /

18. Д.Даваасүрэн 2015 оноос /Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга /

19. Д.Ганболд 2015 оноос /Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхХовд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга/

20. Ц.Дэлгэр 2015 оноос / Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга /

Ховд аймгийн шүүх нь давж заалдах шатны шүүх, сум дундын 1,2 дугаар шүүх, Захиргааны хэргийн шүүх, Тамгын хэлтэс ,Тамгын алба, гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа 2013 оны 12 дугаар сарын 18 хүртэлявуулж байгаад 2013 оны 12 дугаар сарын 18 аас эхлэн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны 6 дугаар шүүх нь Ховд, Баян-Өлгий,Увс аймгийн нийт газар нутгийг харьяалан шүүн таслах үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба тамгын хэлтсүүд тамгын газар болон өргөжин байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Ховд аймгийн Жаргалант сум дахь сум дундын 25 дугаар шүүх нь Жаргалт, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад,Чандмань, Зэрэг, Дарви, Манхан, Дөргөн сумдыг харьяалан шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын 26 дугаар шүүх нь Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Алтай, Үенч,Булган сумдыг харьяалан шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг.

2004 оноос Захиргааны хэргийн шүүх байгуулагдан ажиллаж байна. Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор,шүүгчийн туслах М.Мянганбаяр нар ажиллаж байна.

Ховд аймгийн шүүхээс Аймгийн шүүхийн дарга асан Г.Доржгочоо, аймгийн шүүхийн шүүгч сүүлд нь Дээд шүүхийн шүүгч асан Н.Төрбат нар "Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртэж, шүүгч Т.Өнөр, Санжаа, Цэрэн-Очир, Л.Сүхээ, Д.Алимаа шүүгч Д.Тайванхүү нар төрийн дээд шагнал "Алтан гадас” одон, шүүхийн тэргүүний ажилтан, хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Улсын дээд шүүхийн хүндэт тэмдэг, Аймгийн хүндэт тэмдгээр шагнагдсаны дээр, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч шүүхийн шүүгч Б.Дамба 2011 онд "Алтан гадас” одонгоор, 2006 онд "Хөдөлмөрийн хүндэт” медалиар, Иргэний хэргийн шүүхийн шүүгч Н.Туяа 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, мөн сум дундын 25 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгчН.Туяа нар 2011 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр, сум дундын 26 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл Улсын дээд шүүхийн жуух бичгээр 2006 онд, мөн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Сайнбилэг 2010онд, Одоогийн захиргааны хэргийн 17 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Г.Сонинболор 2013 онд, сум дундын 25 дугаар шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Байгалмаа, сум дундын 26 дугаар шүүхийн шүүгч Ц.Энхжаргал нар 2011 онд "Шүүхийн Ерөнхий Зөвлөл”-ийн хүндэт тэмдгээр тус тус шагнагджээ.

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА ТАНИЛЦУУЛГА

Тамгын газрын дарга Дашнямын Даваасүрэн

Боловсролын байдал:

1973 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн

1995 онд ХААИС-ийг нягтлан бодогч - эдийн засагч

мэргэжлээр төгссөн

2005 онд Улаанбаатар-Эрдэм-Оюу дээд сургуульд

бизнес удирдлагын магистрын зэрэг хамгаалсан

2008 онд Төрийн Удирдлагын Академийг төрийн удирдлагын менежер

мэргэжлээр төгссөн

2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа "Билиг" дээд

сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн

2013 оноос ХААИС -ийн Эдийн засгийн ухааны докторантад элсэн

суралцаж байна.

Ажилласан байдал:

1995-1997 онд Сэлэнгэ аймгийн "Орхон далай" ХХК-д тоо бүртгэгч

1997-1998 онд Сэлэнгэ аймгийн Орхон далай" ХХК-д эдийн засагч

1998-2000 онд Сэлэнгэ аймгийн "Орхон далай" ХХК-д нягтлан бодогч

2000-2001 онд Сэлэнгэ аймгийн "Мөнх-орхон" ХХК-д нягтлан бодогч

үүний зэрэгцээ 1997- 2000 онд Сэлэнгэ аймгийн Дэлгэр-эрдэнэ ББН,

1998-1999 онд "Хөдөлмөр" ХЭАА, 2001 - 2002 онд Ховд аймгийн

"Зах - Ус" ББН-д нягтлан бодогчоор тус тус хавсран ажиллаж байв.

2001-2002 онд Ховд аймгийн хаан банканд нягтлан бодогч

2002-2007 онд Ховд аймгийн шүүхэд ерөнхий нягтлан бодогч

2007-2013 онд Ховд аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн дарга

2013.12.18-2015.07.01 Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны

6 дугаар Шүүхийн Тамгын газрын даргаар.

2015.07.01-ээс Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргаар

2016.05.31-ээс Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна.




Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ


  "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт Хууль ...

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ


       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр ...

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна

  "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА Монгол Улсын Шүүхийн ерөнхий ...

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа
Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж ...

Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй
Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байгаа энэ цаг үед ...

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон ...

Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг
Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа.   -Та олон ...

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн ...

Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон
Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон

"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар шүүхийн ...

Зургийн цомог