Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

 

1926оны эхний хагаст хошуудын ардын хурлыг зарлан хуралдуулж 71 хошуунд ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны 5 аймгийн шүүхийн нэг болох "Чандмань уул аймгийн шүүх” байгуулагдсанаар Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан юм.

Ховд аймгийн Шүүх нь анх шүүхийн дарга,байцаагч, галч, зарлага гэсэн 4 орон тоотой одоогийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг харьяалан ажиллахаар зохион байгуулагдсан байна.

1992онд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргаснаас хойш1993 онд Шүүхийн тогтолцоог шинэчилж бүх шатны шүүхийн шүүгчдийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сонгон шалгаруулж өргөн мэдүүлснээр Монгол улсын Ерөнхийлөгч томилох болсон.

Мөн 1993 оноос Шүүхийн ажлын байгууллага бөгөөд шүүх түүний ажилтны өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах, үүрэгтэй Тамгын хэлтэс аймаг нийслэлийн шүүхэд ажиллах болсон.

Шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа, бичиг техникийн ажилд туслуулах, шүүхийн практикийг нэгтгэн судлуулж дүгнэлт хийж байх зорилгоор шүүгчийн туслах, мөн шүүх хуралдааны дотоод журмыг сахиулах, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаа ажиллаж байна.


Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид


 

Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа

 

1967 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн
1990 онд Хууль цаазын дунд сургууль,
1996 онд МУИС-ийн ХЗС-ийг төгссөн, хуульч
1990-1991 онд Ховд аймгийн Архивт архивч
1991-1992 онд Хууль зүйн хэлтэст архивч
1992-1993 онд Ховд аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга
1996-2000 онд Ховд аймгийн сум дундын шүүхэд шүүгч
2000-2004 онд аймгийн шүүхийн шүүгч
2004-2013.12.18-н хүртэл Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгч
2013.12.18-2015.06.30-н хүртэл Сум дундын 25 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч
2015.06.30-нээс Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 



 

Шүүгч Б.Гантөгс


 


 

2015.02.10-2015.06.30-н хүртэл Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгч

2015.06.30-нээс Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

 


Шүүгч П.Баясгалан




1983 онд Улаанбаатар хотод төрсөн,
2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль төгссөн,
2013 онд Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан,
2009.03.16-2013.12.23 Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
2013.12.23-2014.04.17 Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчийн туслах
2014.04.21-10.03 Эдийн засгийн хөгжлийн яаманд мэргэжилтэн,
2014.12.10-2016.07.23 Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
2016.09.01-12.26 Үндэсний хөгжлийн газарт ахлах мэргэжилтэн,
2016.12.26-ны өдрөөс Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч



 

 


 

шаблоны для dle
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2018.10.22-2018.10.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР танхим 1
2018.10.22-2018.10.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР танхим 1, 2
2018.10.15-2018.10.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР танхим 1
2018.10.15-2018.10.19 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх танхим 1, 2
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт
«    October 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031