Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Иргэний хэргийн хөдөлгөөний судалгаа

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ 6 ДУГААР ШҮҮХИЙН

2014 ОНЫ ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ СУДАЛГАА

 

2014.12.22 Жаргалант сум

Тус шүүх Монгол улсад шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэлийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулах 2014 онд дараах ажлыг хийсэн байна.

1. Шүүн таслах ажлын талаар .

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх 2014 онд нийт 153 хэрэг хүлээн авснаас 2014 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар 147 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж, 2 хэргийг давж заалдах гомдол гаргахад тавигдах хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр хянан хэлэлцэхээс татгалзаж, 1 хэргийг тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзсан шалтгаанаар давж заалдах шатны өөр шүүхэд шилжүүлж, одоо 3 хэргийн үлдэгдэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцсэн хэргийн 36 шийдвэрийг буюу 24.89 хувийг хэвээр үлдээж, 48 хэргийн шийдвэрт буюу 32.65 хувьд нэмэлт өөрчлөлт оруулж, 61 хэргийн шийдвэр буюу 41,49 хувийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Зохигчид эвлэрсэн үндэслэлээр 2 хэргийн буюу 1.3 хувийг шийдвэр хүчингүй болж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах гомдол гарсан хэргүүдийг шүүхүүдээр нь авч үзвэл Баян-Өлгий аймгийн сум дундын шүүх, Сум дундын 2 дугаар шүүхийн хэрэг 73, Увс аймгийн сум дундын шүүх, Сум дундын 24 дүгээр шүүхийн 23, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх,Сум дундын 25 дугаар шүүхийн 51 хэрэг хянан шийдвэрлэгдсэн бөгөөд харин Сум дундын 26 дугаар шүүхээс хэрэг хянагдаагүй байна.

Баян-Өлгий аймгийн сум дундын шүүх болон Сум дундын 2 дугаар шүүхийн нийт 73 хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдсанаас 20 /27.39%/ хэргийн шийдвэр хэвээр батлагдаж, 24 /32.87%/ хэргийн шийдвэр хүчингүй болж, 29 /39.72%/ хэргийн шийдвэрт өөрчлөлт орж, чанарын гологдол 72.6 хувьтай байна.

Увс аймгийн сум дундын буюу буюу Сум дундын 24 дүгээр шүүхийн нийт 23 хэрэг хянагдсанаас 8 /34.78%/ хэргийн шийдвэр хүчингүй болж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 7 /30.43%/ хэргийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт орж , 7/30.43%/ хэргийн шийдвэр хэвээр үлдэж , зохигчид эвлэрсэн тул нэг /4.3%/ хэргийн шийдвэр хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, чанар 60,8 хувьтай байна .

Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн буюу 25 дугаар шүүхийн хэрэг 51 хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдсанаас 29 /56.86%/ хэргийн шийдвэр хүчингүй болж, 12 /23.52%/ хэргийн шийдвэр өөрчлөгдөж, 9 /17.64%/ хэргийн шийдвэр хэвээр үлдэж, чанар 82,3 хувь байна. Зохигчид эвлэрсэн тул нэг /1.96%/ хэргийн шийдвэр хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Үүнийг графикаар үзүүлвэл
шаблоны для dle
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2018.10.22-2018.10.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР танхим 1
2018.10.22-2018.10.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР танхим 1, 2
2018.10.15-2018.10.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР танхим 1
2018.10.15-2018.10.19 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх танхим 1, 2
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт
«    October 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031