Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-05-2019, 10:42   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдэвт уулзалт-ярилцлага хийв.

“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” 
сэдэвт уулзалт-ярилцлага хийв.
       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49, 50 дугаар тогтоолоор "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар”, "Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар”-ыг тус тус шинэчлэн баталсантай холбоотойгоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүхийн зохион байгууллалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгч, бичиг хүргэгч нарыг оролцуулан 2019.05.23-ны өдөр уулзалт-ярилцлага зохион байгууллаа.
      Энэхүү уулзалт-ярилцлагаар хэргийн хөдөлгөөнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу явуулах, хуулийн практик хэрэглээнд шинэчлэгдсэн журмыг чанд мөрдөх, хэргийн хөдөлгөөний удирдлагыг боловсронгуй болгох хэргийн хөдөлгөөний үйл явцад шүүгч, шүүгчийн туслах болон бусад ажилтнуудын оролцоог тодорхойлох зэрэг асуудлыг дэлгэрэнгүй үе шат бүрээр ярилцан, санал солилцож, хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хуваарийг тогтоон, хамтран ажиллахаар боллоо. 
       Уулзалт-ярилцлагын үеэр шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар тулгамдаж буй асуудал, анхаарах зүйлсийн талаар ярилцаж, зарим асуудлыг шийдвэрлэж, ажлын уялдаа холбоог дээшлүүлэн ажиллаж байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 37   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930