Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2019, 11:56   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ҮР, ХҮҮХДҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

     Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас "Монгол Улсад дагнасан шүүх Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн байранд ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
     Тус арга хэмжээний үеэр шүүхийн хамт олон бяцхан үрсдээ зориулан мэндчилгээ дэвшүүлж, бяцхан үрс дуу, хуураар ая дуугаа өргөж, авъяасаа үзүүлэн, аав, ижийнхээ ажлын орчинтой танилцаж, мэдлэгээ нэмэгдүүлэн, хэсэгхэн дурсгалт, хөгжилтэй мөчүүдийг өнгөрүүлсэн бөгөөд тус шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудын үр хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өгч, дурсгалын зураг татуулж, баярын арга хэмжээ сэтгэл дүүрэн, хүүхдийн дуунаар цангинасан нэгэн сайхан үдшийг шүүхийн хамт олон үр, хүүхдүүдтэйгээ хамтдаа өнгөрүүллээ.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 75   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930