Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-06-2019, 18:24   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.

   Шүүхийн захиргааны хууль, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн тамгын газрын нийтлэг журам”-д заасны дагуу Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлангийн биелэлтийг Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах арга хэмжээг 2019.06.28-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Шүүхийн Тамгын газрын тайланг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам нар нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэл бүрээр дэлгэрэнгүй танилцуулж, шүүгч, ажилтнуудаар хэлэлцүүллээ.
Шүүхийн Тамгын газраас 2019 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн Хэргийн хөдөлгөөний менежментийн чиглэлээр хийж байгаа ажил, шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж хэрэгжүүлсэн байдал, шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийж байгаа ажил, шүүхийн ахмад үеэсээ суралцах талаар хийсэн үйл ажиллагаа, шүүхийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээ зэрэг онцлог сайшаалтай ажлуудыг шүүгч, ажилтнуудын зүгээс дурдаж, цаашид анхаарч ажиллах чиглэлээр санал, хүсэлтээ илэрхийлснээр хамтарсан зөвөлгөөн амжилттай өндөрлөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 537   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.04.19-2021.04.23 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.04.12-2021.04.16 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.04.12-2021.04.16 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.03.22-2021.03.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930