Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-06-2019, 19:25   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“НОГООН ОРЧИНТОЙ ШҮҮХ” ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ БАЙНА.


 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Ногоон орчинтой шүүх” ажлын төлөвлөгөөг батлан, Ажлын хэсгийг байгуулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шүүхийн гадаад болон дотоод орчинг шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд тохитой орчин болгон өөрчлөн зохион байгуулах, өнгө үзэмжийг дээшлүүлэх чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусган, шүүгч, ажилтнуудыг мод бут суулгах, цэцэг тарих, хөрс арчлах, зэрлэг өвс, ургамал түүх, цэвэрлэгээ хийх зэрэг ажилд оролцуулан, амжилттай ажиллаж байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 31   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт
«    July 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031