Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-06-2019, 19:26   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА.


Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” ажлын төлөвлөгөөг баталж, Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд шүүхийн барилгын дээврийн засвар, сантехникийн системийн шинэчлэл, шүүх хуралдааны танхимын шалны доод талын газрын хөрс хуулалт хийлгэх зэрэг асуудлаар мэргэжлийн байгууллагад хандан дүгнэлт гаргуулан, төсвийн тооцоо, судалгааг хийлгэн, Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандан, асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагийн зэрэгцээ шүүхийн орчны тохижилт, халаалтын систем, цэвэр бохир усны хөлдөлтөөс хамгаалах зэрэг чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 31   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт
«    July 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031