Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-07-2019, 16:10   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын урьдчилсан үзлэгт хамрагдлаа

     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд улсын үзлэг улс орон даяар зохион байгуулагдаж байна.
     Үүнтэй холбогдуулан архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөг гарган, тус шүүхийн Тамгын газрын даргын 2019 тушаалаар ажлын хэсгийг томилж, ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд архив, албан хэрэг хөтлөлтийн улсын урьдчилсан үзлэг тус шүүхийн тамгын газарт 2019.07.05-ны өдөр зохион байгуулагдлаа.
     Ховд аймаг дахь шүүхүүд, тус шүүхийн Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн байдлыг орон нутгийн засаг захиргаанаас томилогдсон Аймгийн ажлын хэсэг газар дээр нь үзэж, танилцаад архив, албан хэрэг хөтлөлтийн байдлыг газар дээр нь үзэн, танилцан, сайшааж, улсын нэгдсэн үзлэгт бэлтгэх чиглэлээр Ажлын хэсгээс байнгын мэргэжил, арга зүйн зөвөлгөө авч, хамтран ажиллахаар боллоо.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 19   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт
«    August 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031