Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-07-2019, 16:58   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүн таслах ажлын 2019 оны эхний хагас жилийн статистик мэдээллийн дүнгийн талаар дүн шинжилгээ хийж, ярилцлага зохион байгууллаа.

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргааны хэрэг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2019 оны хагас жилийн шүүн таслах ажлын нэгдсэн тайлангийн дүн мэдээний дүн, дүн шинжилгээний талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэн ажиллах ажлын талаар харилцан ярилцаж, хэргийн хөдөлгөөний менежментийн үр дүнг дээшлүүлэхэд шүүх, шүүхийн тамгын газрын ажлын уялдаа холбоог ханган ажиллах онцлог ажлуудын чиглэлээр ярилцлаа.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 17   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт
«    August 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031