Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-07-2015, 17:04   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХ ХУРАЛДААНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ, ШҮҮГЧ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ”- ИЙН , ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас санаачлан, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2015.06.29-ны өдрийн 43 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтын талаар тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, нягтлан бодогч, мэдээлэл лавлагааны ажилтан, мэдээлэл технологийн мэргэжилтэн, жолооч, нярав, шүүхийн захиргааны бусад ажилтнуудыг оролцуулан, 2015.07.21-ны өдөр тус шүүхийн "Нээлттэй шүүх танхим”-д хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн удирдан зохион байгуулсан бөгөөд анхан шатны шүүхээс давж заалдах гомдол гаргах үед давж заалдах гомдол гаргагчийн хүсэлтийг журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу үнэн зөв, хянамгай бөглөхөд анхаарах асуудал, шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцуулах ажлын бэлтгэл, шүүх хуралдаанд биечлэн оролцохоор хэргийн оролцогчид хүсэлт гаргасан үед шүүх бүрэлдэхүүн, шүүгчдийн зөвөлгөөний шийдвэрийн үндэслэн, шүүгч томилолтоор ажиллах удирдамж гаргах, томилолтын хуудас бэлтгэх, томилолтын урьдчилгаа хэрхэн шуурхай олгох, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг шүүх хуралдаан болох газрын анхан шатны шүүхийн Тамгын газартай хэрхэн уялдуулан зохион байгуулах, шүүх бүрэлдэхүүний ажиллах нөхцөл, байрлах газар, хэргийг хүргүүлэх асуудал, магадлал гардуулалт, шүүхийн автомашины аюулгүй байдал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулахад оролцогч шүүхийн захиргааны ажилтнуудын хөдөлмөрийн хуваарь, заавал хийх ажлын жагсаалтыг хэлэлцэн баталж, тусгайлсан журмаар нарийвчлан зохицуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэлэлцүүлэгээс анхан шатны шүүхүүдтэй хамтран ажиллах ажлын чиглэлийг тодорхойлж, шүүхийн Тамгын газраас хамтран ажиллах санал бүхий албан бичиг хүргүүлэхээр тогтлоо.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 1 863   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031