Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-07-2015, 12:13   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГТ АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар батлагдсан "Байгуулагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт”-ын ажлын хүрээнд Ховд аймагт төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын урьдчилсан үзлэгийг 2015.07.02 – 2015.07.27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Улсын үзлэг 2015.07.20-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр зохион байгуулагдаж, тус шүүх болон шүүхийн Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн байдлыг орон нутгийн засаг захиргаанаас томилогдсон Аймгийн ажлын хэсэг газар дээр нь үзэж, танилцлаа.

Ажлын хэсэг тус шүүхийн архив, албан хэрэг хөтлөлтийн байдлыг үзэн, "сайшааж”, цаашид архивын үйл ажиллагаанд мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломж, нөхцлийн талаар зөвөлгөө өгч, зарим асуудлаар мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгч ажилласан болно.

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөг тус шүүхийн Тамгын газрын даргын 2015.07.10-ны өдрийн 95 дугаар тушаалаар баталж, ажлын хэсэг томилж ажилласан бөгөөд цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөнд нэмэлтээр тусгаж, Ажлын хэсгээс өгсөн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.

Ховд аймаг дахь төрийн байгууллагуудаас тус шүүх урьдчилсан үзлэгээр хамгийн өндөр оноог авч тэргүүлсэн бөгөөд Монгол улсын Төрийн архиваас 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдах улсын нэгдсэн үзлэгт бэлтгэх чиглэлээр Ажлын хэсгээс байнгын мэргэжил, арга зүйн зөвөлгөө авч, хамтран ажиллахаар боллоо.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 1 069   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031