Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-09-2019, 11:42   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Э.Батбаяр Ховд аймгийн шүүхийн байранд шинээр нээгдсэн “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-ний нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.


Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, Ховд аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ховд аймгийн засаг даргын тамгын газартай хамтран, “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн байранд шинээр тохижуулан,   нээлтийн үйл ажиллагааг 2019.09.25-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
           “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-ний нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Э.Батбаяр, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ховд аймгийн ЗДТГазар, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, аймгийн Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлагууд болон байгууллагын нэгжийн дарга нар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа,  Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Т.Цэцэгмаа, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгчид, шүүхийн захиргааны ажиилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
           “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн байранд нээж, ажиллуулснаар шүүхийн шатанд шүүхийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хүүхэд холбогдох хуулийн дагуу оролцох тухай бүр хэргийн гэрч, оролцогч, хохирогчоор тогтоогдсон хүүхэд бүрийг шүүх хуралдааны танхимд оруулахгүйгээр хэргийн бусад оролцогчдоос тусгаарлан тусгайлсан “Хүүхдийн өрөө” нөөс онлайн дэлгэцээр шүүх хуралдааны танхимтай холбогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайнаас оролцох боломжийг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм.

          Энэхүү “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн Тамгын газраас төсөл бичиж, санал хүргүүлснээр аймаг, орон нутгийн засаг захиргаа, нутгийн захиргааны байгууллагуудтай хамтын үйл ажиллагаа, ажлаа уялдуулан, насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг, хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрх зүйн нөхцөл, боломжийг шүүхийн шатанд хангах ажилд ахиц дэвшил гарч байгаа бөгөөд зорилтот бүлэгт чиглэсэн ажлыг шүүхийн байгууллагаас нэгдсэн горимд оруулж өгч байгаа давуу талыг бий болгож байна.
         Шүүхийн тамгын газарт дэмжлэг үзүүлж, Ховд аймгийн Засаг Дарга нөөц хөрөнгөнөөсөө 1 сая төгрөг, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2.5 сая төгрөг, шүүхийн Тамгын газар 2 сая төгрөгийг тус тус санхүүжүүлж хүүхдэд ээлтэй орчин шүүхийн байгууллага дээр бүрдлээ.
        Нээлтийн ёслолын арга хэмжээг Ховд аймгийн Жаргалант телевиз сурвалжлан, олон нийтэд хүргэж, хамтран ажиллалаа.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 79   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт
«    October 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031