Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-11-2019, 13:18   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Үндсэн хууль бидний амьдралд" илтгэлийн тэмцээн зохион байгууллаа

Улс тунхагласны түүхт 95 жилийн ойд зориулсан "Үндсэн хууль бидний амьдралд" илтгэлийн тэмцээнийг Ховд аймгийн Ерөнхий Боловсролын дунд сургуулиудын сурагчдын дунд 2019.11.25-ны өдөр шүүхийн байранд зохион явууллаа. Сурагчдаас 16 илтгэл ирүүлснээс Тэргүүн байранд Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч П.Оюунболд, Дэд байранд Ховд Политехник мэргэжлийн сургуулийн 1-р курсын оюутан Ч.Ариунжаргал, Гутгаар байранд Жаргалант сумын 6 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Г.Загдхорол нар тус тус шалгарч, ТАЛАРХАЛ, мөнгөн шагнал гардлаа. Шилдэг илтгэл шалгаруулах тэмцээнийг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь салбар хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь сурагчдын эрх зүйн суурь мэдлэг, үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 363   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728