Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-07-2015, 12:17   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“АНГЛИ ХЭЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” СЭДЭВТ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас "Англи хэлийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт тэмцээнийг 2015.07.21-ны өдөр тус шүүхийн захиргааны ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа.

Шүүхийн Тамгын газраас баталсан удирдамжийн хүрээнд энэхүү тэмцээнд шүүхийн Тамгын газрын нийт ажилтнууд идэвхтэй оролцож, өөрсдийн англи хэлний мэдлэг, үгсийн сан, хэл суралцах чадвараа сорилоо.

Тус шүүхийн орчуулагч Х.Гүлнүр тэмцээнийг удирдан зохион байгуулсан бөгөөд тэмцээний тэргүүн байрыг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Марина эзэлж, шүүхийн Тамгын газрын "Өргөмжлөл”, дурсгалын зүйл, 50000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

 

 

 

Тэмцээнийг зохион байгуулснаар шүүхийн захиргааны ажилтнуудын англи хэлийг шамдан суралцах эрмэлзлэлийг тууштай дэмжиж, боломж, нөхцлөөр хангахын зэрэгцээ тус шүүхэд орчуулагч ажилладаг давуу талаа ашиглан, шүүгч, ажилтнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх дотоод сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон, үр дүнг нь дээшлүүлэх ач холбогдолтой юм.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 686   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    September 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930