Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-12-2019, 20:51   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн өргөтгөлийн барилгын ажил амжилттай явагдаж байна.


       Ховд аймгийн шүүхийн өргөтгөлийн барилгын санхүүжилт 2019 оны улсын төсөвт тусгагдан, шийдвэрлэгдэж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс тендер сонгон шалгаруулалтыг зарлан, зохион байгуулж, “Ви-Ви-Зоне” ХХК барилгын тендер гүйцэтгэгчээр шалгарч, 2019 оны 12 дугаар сард багтаан, Ховд аймгийн шүүхийн өргөтгөлийн барилгын хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр барилгын гүйцэтгэлийн ажил төлөвлөгдсөн график, хугацааны дагуу явагдаж байна.
      Аймгийн мэргэжлийн байгууллагууд болон шүүхийн тамгын газрын төлөөлөл бүхий өргөтгөлийн барилгын ажлын явцад хяналт тавих Ажлын хэсгийг байгуулж, барилгын ажлын хугацаа, чанарт тухай бүр хяналт тавин ажиллаж байна.
     Өргөтгөлийн барилга баригдсанаар Ховд аймгийн шүүхийн барилгын нийт ашигтай талбай 1200 м2 болон өргөжиж, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Эвлэрлүүлэн зуучлалын алба тус тус бүрдээ стандартад нийцсэн талбай бүхий өрөө, тасалгаа, шүүх хуралдааны танхимтай болж, шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд тохитой үйлчлүүлэх орчин нөхцөл бүрдэх юм.
     
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 493   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031