Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2020, 18:00   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ-ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ЯРИЛЦЛАГА БОЛОВ.

 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2020 онд Шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газрын "Хамтран ажиллах төлөвлөгөө" батлагдсантай холбогдуулан, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар хамтарсан ярилцлагыг 2020.01.13-ны өдөр шүүхийн байранд хийв. Шүүхийн Тамгын газрын 2020 оны байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох ажлын чиглэлээр санал солилцож, шүүхээр үйлчлүүлэгч иргэдтэй шүүхийн харуулын цагдаа хэрхэн эерэгээр харилцах, харуулын цагдаагийн үүрэг гүйцэтгэх ажлын байрны нөхцлийг дээшлүүлэх, ажлын зохион байгуулалт, ажлын шуурхай уялдаа холбоо, 2020 оны 1 дүгээр улиралд хамтран хийх сургалт, дадлага сургуулилт, ажлын үр дүнг хэрхэн тооцох зэрэг асуудлаар харилцан ярилцлаа. Хамтарсан ярилцлагад шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам, бусад ажилтнууд, Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн Аюулгүй байдал хариуцсан офицер, хошууч Д.Даваахүү болон шүүхийн харуул, хамгаалалтын цагдаа нар оролцлоо.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 682   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031