Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-01-2020, 19:55   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМГИЙН ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 2020 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ.


     Ховд аймгийн шүүхийн нийт шүүгч, шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнуудын 2020 оны анхны хамтарсан зөвөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Үндсэн хуулийн баяр”-ын өдрийг тохиолдуулан, зохион байгууллаа.
     Хамтарсан зөвөлгөөнөөр 2020 оны Ховд аймгийн шүүх, шүүхийн тамгын газрын 2020 оны байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Тэргүүлэх Зорилтын хүрээнд хэргийн хөдөлгөөний менежмент, хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр бичих аргачлал, харилцаа, хандлага, ёс зүйн соёл, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ажлын чиглэлээр хэлэлцэж, шүүхийн Тамгын газрын даргаас оруулсан саналыг дэмжиж, тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг 4 багаар зохион байгуулан, Ажлын хэсгийн ахлагч нарыг шүүхүүдийн төлөөлөл болгон, шүүгчдээс сонгон баталж, 2020 оны туршид багаар зохион байгуулан ажиллах талаар шүүхийн тамгын газраас боловсруулсан журмын төслийн хүрээнд 3 өдрийн хугацаанд багтаан, ажлын зохион байгуулалт, хуваарь, хийх ажлын нэр төрөл, цар хүрээ, хуваарийг батлан, ажиллахыг даалгалаа.
     Зөвлөгөөний хэлэлцэх асуудлын эцэст Ховд аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг холбогдох хууль, журмын дагуу Төрийн болон салбарын шагналд нэр дэвшүүлэн, тодорхойлох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
                                         
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 55   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт
«    January 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031