Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-01-2020, 19:58   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨН, ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ПРАКТИК, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ЯРИЛЦЛАА.


       Ховд аймгийн шүүх, шүүхийн тамгын газраас 2020 оны тэргүүлэх зорилт, хуулиар хүлээсэн шүүхийн үйл ажиллагааны ажлын чиглэлээр шүүхийн нийт шүүгч, ажилтнуудыг багаар зохион байгуулан жилийн туршид ажиллах болсонтой холбогдуулан, энэхүү ажлын зохион байгуулалтыг хариуцсан Ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Шүүх бүрийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгээс 2020 оны туршид шүүгч, ажилтнууд багийн хамтарсан зохион байгуулалтаар шүүхийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд 4 чиглэлээр батлагдсан удирдамж, хуваарийн дагуу хамгийн оновчтой ажлын зохион байгуулалтаар шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, багуудын ажил дүгнэх механизм, урамшуулалын систем, хийгдэх ажлын зохион байгуулалт, хоорондын хугацаа зэрэг асуудлаар журмын төсөлд нарийвчилсан зохицуулалт хийснээр багуудын ажил эхэллээ.
       Ажлын хэсгийн хуралдаан шүүхийн тамгын газрын даргын өрөөнд болж, шүүхийн тамгын газраас багуудын ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааны цар хүрээ, сэдэв, төсөв зэрэг асуудлын талаар ярилцлаа.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 40   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт
«    January 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031