Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-01-2020, 15:05   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Шүүх, шүүгчийн бие даасан хараат бус, аюулгүй байдлыг хангаж, хамгаалах нь" сэдэвт хамтарсан зөвөлгөөн боллоо.

 Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас санаачлан, Шүүх-Цагдаагийн газрын удирдах түвшний хамтарсан зөвөлгөөнийг 2020.01.17-ны өдөр Ховд аймгийн шүүхийн байранд зохион байгууллаа. Хамтарсан зөвөлгөөнд Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга нар болон шүүхийн харуулын цагдаа нар ажил хариуцсан офицер, ахлагч нар, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. Хамтарсан зөвөлгөөнөөр 2019 онд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан, санаачилж хийсэн ажил, цаашид анхаарах асуудал, 2020 оны ажлын хамтарсан төлөвлөгөө, зорилт, онцлох ажлын талаар харилцан мэдээ, мэдээлэл санал солилцож, чөлөөт ярилцлага зохион байгууллаа. Хамтарсан зөвөлгөөнөөр хэлэлцсэн асуудлын талаар зөвлөмж гарган, хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 412   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031