Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-01-2020, 15:32   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Хүүхэд хамгааллын нөхцөл байдлын үнэлгээ” Судалгааны багтай хамтран ажиллалаа.

       Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас зорилтот бүлэгт хүрч ажиллах байгууллагын гүйцэтгэлийн 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран, “Ховд аймгийн хүүхэд хамгааллын нөхцөл байдлын үнэлгээ”-ний ажлыг Ховд Их Сургуулийн Судалгааны багт дэмжлэг үзүүлж, хөндлөнгийн судалгааг аймгийн түвшинд хийх ажил зохион байгуулагдан явагдаж байна.
       Судалгааны баг ажлын төлөвлөгөөний дагуу 2020.01.29-ны өдөр Ховд аймгийн шүүх дээр ажиллаж, сүүлийн 3 жилийн хугацаанд шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба болон шүүхийн шатанд шийдвэрлэгдсэн насанд хүрээгүй хүүхдийн холбогдолтой хэрэг, маргааны чиглэлээр холбогдох шүүхийн тамгын газрын ажилтнуудтай уулзалт, ярилцлага хийж, судалгаа, мэдээлэл авч, шүүхийн байранд 2019 онд шинээр нээсэн “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийн өрөө”-ний үйл ажиллагаатай танилцаж, судалгаа, үнэлгээ ажлыг гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 369   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 Иргэний танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031