Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-04-2015, 11:29   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ 6 ДУГААР ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН ШАЛГАХ КОМИССЫН 2015 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газрын дэргэд шүүхийн захиргааны ажилтнуудаас бүрдсэн орон тооны бус зөвлөл, комиссыг шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар баталж, ажиллуулдаг билээ.

Дээрх орон тооны бус зөвлөл, комиссын нэг болох Баримт бичиг нягтлан шалгах комиссын шинэ оны анхдугаар хурал 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болсон бөгөөд анхдугаар хуралд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн оролцож, тодорхой чиглэл өгч, 2015 онд шүүхийн архивыг шинээр эмхлэн байгуулах, архивын хадгаламжийн нэгж, холбогдох журам, стандартыг чанд баримтлан ажиллахыг "Баримт бичиг нягтлан шалгах комисс”-ын нийт гишүүдэд чухалчлан захиж, шүүхийн архивыг цахим хэлбэрт шилжүүлэх арга замыг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавьж, ажиллахаар боллоо.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 499   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт
«    July 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031