Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-02-2020, 16:49   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхээр үйлчлүүлэгч иргэнд шүүхийн Тамгын газраас "ТАЛАРХАЛ" гардуулав.

Ховд аймгийн Мянгад сумын харъяат иргэн Гонгоржавын Нямсүрэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлж, 2000 оноос эхлэн, иргэний журмаар 60 гаруй ард иргэн, хөдөлмөрчдөд шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоход шүүхэд гэрч, иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Алтай, Үенч, Мянгад, Жаргалант сумын иргэд тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгоход хувь нэмрээ оруулсан шүүхийн байгууллагын үйлчилгээний талаар тодорхой мэдлэг, туршлагатай ахмад настан билээ.
Иргэн, өндөр настан Г.Нямсүрэнгийн иргэний зөрчигдөн эрхийг шүүхээр сэргээн тогтоох, шударга ёсны төлөөх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2020.02.05-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, "ТАЛАРХАЛ" гардуулж, дурсгалын зүйл, тус шүүхийн "Дурсгалын медаль"-иар шагнаж, баяр хүргэж, ажил, амьдралд нь сайн сайхныг хүслээ.
Иргэн Г.Нямсүрэн нь Ховд аймгийн Мянгад сумын "Давшилт" нэгдлийн Баянбулаг бригадад 1964-1993 онд малчин, агент, аж ахуйн нярав, эрхлэгч зэрэг ажлыг хийж, улс, орон нутгийнхаа хөгжлийн төлөө нөр их хөдөлмөрөө зориулсан гавъяатан юм.


ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 89   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.08-2020.06.12 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.06.08-2020.06.12 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930