Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-02-2020, 20:34   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛААСАА СУРАЛЦЪЯ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ.

 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Дотоод сургалт”-ын төлөвлөгөөний хүрээнд “Монгол өв уламжлалаасаа суралцъя” сэдэвт сургалтыг 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа. Сургалтыг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Туяа удирдан явууллаа.  Сургалтаар үндэсний соёл, өв уламжлал, мэндлэх, хүндлэх ёс, эрт үеэс уламжлагдан ирсэн нүүдэлчний өв соёлын мөн чанар, давуу тал, уламжлалаа хойч үедээ өвлүүлэхийн учир, холбогдол, даяаршсан өнөөгийн нөхцөлд түүх соёлоо хэвээр хэрхэн хадгалах, монгол зан заншил, соёлын үнэт өвийн талаар сонирхолтой, сургамжтай сэдвээр сонирхолтой мэдлэг, мэдээлэл өгч, шүүхийн байгууллагын залуу, дунд үеийнхний мэдлэгийг арвижуулсан ач холбогдолтой сургалт болж, сургалтанд оролцогч шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас талархал илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 154   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031