Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-02-2020, 20:52   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ.

  Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2020 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний үр дүнгийн талаар хэлэлцлээ. Эрүү, Иргэн, Захиргааны шүүхүүдийн хэрэг, маргааны шийдвэрлэлтийн байдал, шүүх хуралдааны тов, тойм, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг нийтэлж буй байдал, хавтаст хэргийн эмх цэгц, шүүхийн ажлын дотоод зохион байгуулалт, шүүхээс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, шуурхай, цогц байдал зэрэг шүүхийн тамгын газрын өдөр тутмын үйлчилгээний горимын талаар хэлэлцэж, ажлын уялдаа холбоог хэрхэн хангах, шуурхай байдал, бэлэн байдлын түвшинг хэрхэн хангах чиглэлээр зарим үүрэг чиглэлийг өгч, шийдвэрлэн ажиллаж байна.
   Шүүхийн зохион байгуулалтын нэгжийн индексийг Тамгын газрын даргын тушаалаар баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хэвлэмэл хуудасны дугаарлалт, олголт, хяналт, архивлалт, хадгалалт зэрэг чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл сонсож, холбогдох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 465   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031