Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-02-2020, 20:20   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ГАР АРИУТГАГЧ БУЛАН АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Шинэ коронавирусийн хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
     Шүүхийн Тамгын газрын дэргэдэх Гамшгаас хамгаалах бүлгэм болон Эцэг эхийн зөвлөл хамтран, аймгийн Онцгой Байдлын газартай хамтран, арга зүйн зөвөлгөөг тогтмол авч байгаа бөгөөд шүүхийн байрны үүдэнд шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд зориулсан “Гар ариутгагч булан” ажиллуулж, шаардлагатай зүйлсээр ханган, тухай бүр эрсдлээс сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч байна.
    Шүүхиййн байрны иргэд үйлчлүүлдэг хэсэг, шүүх хуралдааны танхим, коридорын хэсэгт тогтмол ариутгал, цэвэрлэгээ хийж, өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд байгууллагын хариуцлагатай жижүүрийн хуваарь батлан, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлж байгаад иргэд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа.
   
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 257   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031