Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-03-2020, 19:16   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

    Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болон шүүхийн Тамгын газрын хамтарсан зөвлөгөөнийг 2020.03.10-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулж, Эрүүгийн хэргийн бүртгэлийн нэгдсэн системийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.  Хамтарсан зөвлөгөөнөөр шүүхэд системээр хэрэг хүлээн авах, хуваарилах, ажиллагаа хийх үед анхаарах асуудал, практик хэрэглээнд холбогдох журмын хэрэгжилтийг чиглэлээр хүргүүлэх санал, зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, нэгдсэн системийн бүхий л үе шат бүрээр холбогдох ажилтан, шүүгч нар хөтлөлтийн явцад гарч буй бэрхшээл, шийдвэрлэх гарц, ажлын уялдаа холбоог хэрхэн хангах, хэрэг хуваарилах журмын адгуу даргалагчийг системээс сонгох зэрэг асуудлыг нарийвчлан ярилцаж, саналаа Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 159   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031