Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-03-2020, 20:54   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ГАМШГИЙН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.


Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг хангах, дээшлүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг шуурхай үзүүлэх ур чадварыг дээшлүүлэх, шүүхийн байрны эрсдэлийн түвшинг бууруулах, орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой Байдлын газрын орлогч дарга, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Хошууч Г.Нэргүйг урьж, шүүхийн байранд 2020.03.12-ны өдөр хамтарсан уулзалт хийлээ.
Хамтарсан уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, шүүхийн байрны гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, галын аюулгүй байдлын дүгнэлтийг нарийвчлан гаргуулах, шүүхийн тамгын газрын дэргэдэх Мэргэжлийн ангийн ур чадварыг дээшлүүлэх, сургах, шүүхэд мэргэжлийн баг гарган ажиллуулж, арга зүйн зөвлөгөө, туслалцаа авах зэрэг асуудлаар санал солилцож, ажлын хуваарь, цар хүрээ, үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар төлөвлөгөө гарган, ажиллав.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 103   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930