Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-03-2020, 20:57   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ОРОН НУТАГТАА МАСК ХИЙЖ, ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

      Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд орон нутагт маскны олдоц бага, 1500 – 2500 төгрөгийн үнэтэй байгаа тул орон нутгийн зарим байгууллагуудтай хамтран ажиллаж, сайн чанарын материалаар үнэ өртөг бага, хэрэглэж болохуйц маскыг хийх ажлыг 2020 оны 2 дугаар сараас хэрэгжүүлэн ажиллаж байна.
     3 дахь ээлжийн орон нутагт үйлдвэрлэсэн маскыг 2020.03.12-ны өдөр шүүхийн Тамгын газарт хүлээн авч, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь төлөөлөгчтэй хамтран энэхүү ажлыг зохион байгууллаа.
     Шүүхээр үйлчлүүлэгч иргэд болон хэргийн оролцогчид, шүүхийн харуул, хамгаалалтын цагдаа нар болон шүүхийн байрны орчмын амьдралын бололцоо багатай зарим иргэдэд шүүхийн Тамгын газраас маскаар тусалж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 101   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм