Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-03-2020, 21:00   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ, АЖИЛТНУУД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ.


            Монгол Улсад шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан уриалгыг дэмжиж, Ховд аймгийн шүүхийн шүүгч, ажилтнуудаас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, өөрсдийн цалингаас 1025000 төгрөгийг Ховд аймгийн Онцгой байдлын комиссод 2020.03.12-ны өдөр хүлээлгэн өгч, бэлэн бус шилжүүлгийн баримтын хамт гардуулан өглөө.
         Хандивыг Ховд аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн Шуурхай штабын дарга, аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Уранчимэг хүлээн авч, шүүхийн байгууллагын шүүгч, ажилтнуудад аймаг, орон нутгийн ажлыг байнга дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
          Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 69   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.04.06-2020.04.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.04.06-2020.04.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.03.30-2020.04.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.03.30-2020.04.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт
«    April 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930