Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-04-2020, 21:25   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТАНХИМ ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРУУЛАВ.


Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилга ашиглалтанд орж, шүүхийн барилгын ашиглалтын талбай 1200 м2 болж нэмэгдэн, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба шаардлага хангасан зай талбай бүхий өрөө, тасалгаанд шүүгч, ажилтнууд ажиллах орчин, нөхцөл бүрдэж, шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний орчин дээшилж, шүүхийн бие даасан, хараат бусаар ажиллах түвшин дээшилсэн эерэг үр дүн гарч байна.
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 10 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр “Хашмөнх” ХХК-нд захиалан, шүүх хуралдааны танхимын тавилгын асуудлыг шийдвэрлэснээр шүүхийн Өргөтгөлийн барилгад шинээр шүүх хуралдааны танхим нэгээр нэмэгдэж, шүүхийн шүүн таслах үйл ажиллагааг тасралтгүй, илүү шуурхай зохион байгуулах боломж нэмэгдлээ. 
Шүүх хуралдааны танхимын хүртээмж нэмэгдсэнээр нийтдээ шаардлага хангасан шүүх хуралдааны гурван танхимтай болж, Ховд аймаг дахь шүүхүүд хэрэг маргааны төрлөөр төрөлжин, шүүх хуралдааныг товлосон хугацаандаа давхцалгүйгээр шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдлээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 80   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930