Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-04-2020, 22:04   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАВ.


 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх ажлыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна.
Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Мянгад, Буянт сумдад 2020 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд ажиллаж, сумдын Засаг Дарга, ИТХ-ын дарга, сумын албан байгууллагын удирдлага, төрийн албан хаагчидтай хамтарсан болон хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулав.
Шүүхийн үйл ажиллагааны онцлог, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, үр дүн, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн ажил, шүүхээс иргэдэд чиглэсэн ажлын зохион байгуулалт, цар хүрээ, шүүхийн үйлчилгээний хүртээмж, цахим шүүхийн давуу тал, шүүхэд хандах иргэдийн эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр зэрэг сэдвүүдээр дэлгэрэнгүй ярилцаж, харилцан, санал солилцож, оролцогчдын сонирхсон асуултанд хариулав.
Шүүх-сумдын хамтын ажиллагаа, сумын иргэдэд шүүхийн үйлчилгээг цахим хэлбэрээр сурталчлах, сумын Нутгийн Захиргааны Ордонд байршуулсан “Шүүхийн мэдээллийн самбар”-ыг үр дүнтэй ажиллуулах, иргэдэд шүүхийн талаарх мэдээ, мэдээллийг суманд хэрхэн хүргэж зохион байгуулах талаарх ажлын үр дүнг хэлэлцлээ.
Сумдад ажиллах үеэр Сумын Засаг Даргын Тамгын Газрын эрх зүй, нийгмийн ажилтан, Сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарт тусгайлсан сургалт хийж, суманд шүүхийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэх, шүүхэд өргөдөл, нэхэмжлэл гаргахад иргэдэд туслах ажлыг тухай бүр суманд зохион байгуулах талаар арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар ханган, хамтран ажиллаж байна.
Шүүхийн үйл ажиллагааны талаархи 30 гаруй төрлийн шторк, видео бичлэг, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, иргэдээс шүүхэд хандах эрх, мэдээлэл бүхий бичлэг бүхий СИДИ, гарын авлага, борщуур, тараах материалыг сумдын эрх зүйн ажилтан нарт гардуулан өгч, байнгын холбоотой механизм бүрдүүлэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Шүүхийн талаарх санал бодлыг санал асуулгын авч үзэхэд иргэд шүүхийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн эерэг ажлын үр дүн гарч байгаа нь мэдрэгдэж байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 79   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.08-2020.06.12 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.06.08-2020.06.12 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930