Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-04-2020, 22:12   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБА НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.


 
        Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүх дэх Эвлэрүүлэн Зуучлалын алба иргэд, оролцогчдын хүсэлтээр сумдад нүүдэллэн ажиллаж байна.
        Ховд аймгийн Дөргөн, Чандмань, Мянгад, Буянт сумдад шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч, ахмад шүүгч Д.Алимаа, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан А.Раднаабазар нар нүүдэллэн ажиллаж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын давуу тал, онцлог, үр дүн зэрэг үйл ажиллагааны талаар сурталчилж, гарын авлага, борщуур, тараах материалаар иргэдийг хангаж, санал, хүсэлтийг сонсож, мэдээ, мэдээллээр ханган ажиллав.
      Сум хөгжүүлэх сангийн зээлийн талаар газар дээр нь сумдад ажиллаж, иргэдийн холбогдолтой өргөдлийг оролцогчидтой биечлэн уулзаж, шийдвэрлэн, эвлэрэлийн гэрээг амжилттай байгуулан, ажилласан нь үр дүнгээ өгч, иргэдээс шүүхийн эвлэрүүлэн зуучлалын алба сумдаар хүрэлцэн ирж ажиллаж байгаад талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 128   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930