Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-04-2020, 22:15   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБАНД БАЯРЛАЛАА. СОЛОНГОС УЛСААС ВИДЕО КАМЕР АШИГЛАН, ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙВ.


Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын албанд хандан, иргэн Ц.Буриад гэр бүлийн зөрчил маргааны тухай өргөдөл гаргасан.
            2020 оны 03 сарын 23-ны өдөр өргөдлийг хүлээн авч, хянаад 2020 оны 03 сарын 26-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийж гүйцэтгэв.
             Энэхүү эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “эвлэрүүлэн зуучлалыг талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах, эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцон гэх үндсэн суурь зарчимуудад тулгуурлан явуулсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хамтарсан уулзалтад өргөдөл гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, уригдагч талыг байлцуулан уулзалт явуулахад өргөдөл гаргагч Ц.Болорцэцэг нь Солонгос улс, Чонань хотод ажиллаж, амьдарч байсан тул талууд ярилцаж өргөдөл гаргагчтай онлайнаар шууд холбогдож хамтарсан уулзалтыг явуулав.
Өргөдөл гаргагч, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, уригдсан талын зүгээс тус шүүхэд онлайнаар хөнгөн шуурхай, соёлтой үйлчилгээг шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын албанаас үзүүлж, үйлчилсэнд баярлаж талархсанаа илэрхийлэв.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 375   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031