Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-04-2020, 22:36   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБАНД БАЯРЛАЛАА.


 АСУУЛТ: ТА ЯМАР ХЭРЭГ МАРГААНЫ УЛМААС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОВ?
Гэрээний заалтыг удаа дараа зөрчиж,гэрээний үүргээ биелүүлж, эргэн холбогдоогүй учир Ховд аймаг дахь Эвлэрүүлэн зуучлалын албанд өргөдөл гаргасан.
    АСУУЛТ:  ШҮҮХ ДАХЬ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ТАЛААРХИ ТАНЫ СЭТГЭГДЭЛ:
Шүүхэд хандахад цаг хугацаа их алдах байх даа гэж бодож байсан. Гэтэл Эвлэрүүлэн зуучлалын алба богино хугацаанд шуурхай шийдвэрлэж өгсөнд их баярлаж байна. Эвлэрүүлэн зуучлалын алба үнэхээр үр дүнтэй юм байна гэдгийг сайн ойлгож авсандаа, шүүхийн талаар олон эерэг сайн зүйлийн мэдлэг, мэдээллийг мэдэж, шүүх өөрчлөгдсөн байгааг олж харсандаа талархалтай байна.
    Эхэндээ шүүх гэдэг чинь  “за их л хүнд сурталтай газар байх даа” гэсэн бодолтой байсан. Гэтэл өргөдөл өгөхөөс эхлүүлээд л асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэх талаарх цэгцтэй мэдээллээ олж авч, давуу талыг нь мэдэрлээ.
    Танай шүүхийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэхийн хамт, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 240   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.09.06-2021.09.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.08.23-2021.08.27 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.08.23-2021.08.27 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.08.16-2021.08.20 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    September 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930