Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-04-2020, 23:01   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОВД ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО.

      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа “Цэвэрч Ховд” аянд нэгдэж, шүүхийн захиргааны ажилтнууд Ховд хотын гудамж, талбай, зам, нийтийн эзэмшлийн газрыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажилд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оролцож, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрийн зарим талбайг хариуцан авч, их цэвэрлэгээ, тохижилтын ажил зохион байгуулав.
      Энэхүү ажлын хүрээнд шүүхийн байрны 100 метр орчмын зам талбай, дэлгүүр, нийтийн орон сууц, айл өрхүүдийн гудмын хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, ачиж зайлуулах ажлыг шүүхийн Тамгын газраас санаачлан, их цэвэрлэгээний ажилтай хамтатган хийж, Ховд хотынхоо өнгө үзэмж, ард иргэдийн цэвэр, тухтай орчинд ажиллаж амьдрах үйлсэд шүүхийн байгууллага идэвхтэй оролцож байгаад хотын иргэд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
  
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 359   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 Иргэний танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031